ӨГЖЛИЙН БАНК НАМРЫН МОД ТАРИХ АЯНД НЭГДЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 0 мин

Хархорум хотын бүтээн байгуулалттай танилцах арга хэмжээний хүрээнд энэ сарын 07-ны өдөр Олон үндэстэн – Нэгдмэл эв санаа уриатай “Намрын мод тарих аян”-ыг эхлүүллээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй уг аяны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох яамдын удирдлагууд, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин нар оролцож, Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Хархорум хотод 500 мянган хүн ам оршин суухаар төлөвлөн хотын нийт талбайн 50 хувь нь ногоон байгууламжтай байхаар тооцоолсон бөгөөд 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж, ургуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, зэвсэгт хүчин, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, банк санхүү, ойн аж ахуй, модны салбар байгууллагууд хамтран нийт 900 мянган мод тариад байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.