Шүүхийн шинэ байр ашиглалтад орсноор шүүгч, шүүхийн ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэд тав тухтай орчинд шүүхийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Тодруулбал, тус барилга нь дөрвөн давхар, нийт 3175 м.кв талбайтай, таван шүүх хурлын танхим, 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө, шүүхийн Тамгын газрын ажилчдын есөн өрөө, хоёр сургалтын танхим, эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах, түр саатуулах, хэргийн материалтай танилцах өрөө зэрэг бүхий л зүйлийг олон улсын стандартын дагуу шийдсэнээрээ онцлогтой.