УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудал авсан. Гэтэл эрх баригч нам бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд гурван ч гишүүнээ явуулж байна. Энэ нь урьд өмнөх парламентийн он жилүүдтэй харьцуулахад олон гишүүн чөлөөлөгдсөн мөчлөг болж байна.
Эхнийх нь хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдосон Д.Гантулгын шүүх хурал өнгөрсөн жил болж хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Дараа нь Н. Номтойбаяр ХНН-ын сайд байхдаа хөрөнгө шамшигдуулсан болон Г.Батхүү агсаны хэрэгт худал мэдүүлэг өгсөн зэрэг асуудалд хэрэг үүсгэн шалгагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн. Харин Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-аас зээл авсан, олгосон гэх асуудлаар шалгагдаж, гишүүнийхээ бүрэн эрхээс түтгэлзэх хүсэлтийг өөрөө гаргаад буй юм. ЖДҮХС-аас зээл авсан, олгосон гарын үсэг нь Б. Батзоригийнх нь ч гэсэн танхимаараа хуваагаад идчихсэн гэх. Тийм учир ЖДҮХС-аас авсан зээлийн асуудал цааш яригдаж бусад гишүүд холбогдох нь гарцаагүй
УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн энэ цаг үед эрх баригчид ийм шийдвэр гаргаж буй нь хэр оновчтой бол. Дээрх хэргүүд ч сөрөг хүчин болох АН-ын хувьд МАН-ын эсрэг ашиглах “сонгуулийн хөзөр” болох нь гарцаагүй болоод байна.
Б.Үлэмжсаран
Холбоотой мэдээ
-
2 цаг 22 мин
-
8 цаг 13 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
2026-01-09
-
Уржигдар 08 цаг 35 мин
-
Уржигдар 18 цаг 32 мин
-
Уржигдар 18 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин