Үйл явдал

  • Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /International Conference of Asian Political Parties/ энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр Мижигдоржийн Найданхүүг, Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Жадамбын Энхжаргаланг томиллоо.
    Уржигдар 10 цаг 27 мин
  • л Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Худалдан Авах Ажиллагааны Газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажиллаж байна.
    Уржигдар 10 цаг 19 мин
  • мах, махан бүтээгдэхүүний экспорт дээр онцгойлон анхаарал хандуулан ажилласнаар 2023 оны нийт дүнгээр 80.2 мянган тонн махыг экспортод гаргасан. 2022 онд зөвхөн БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргадаг байсан бол одоо булангийн орнууд руу сэврээсэн гулууз махыг экспортлох шинэ сувгууд нээгдсэн.
    Уржигдар 10 цаг 10 мин
  • шүүгдэгч нарын нийтийн албан томилогдох эрхийг 2-7 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байна.
    2024-02-22
  • Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болжээ.
    2024-02-22
  • Аймгийн хэмжээнд 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Сумын төвөөсөө 16 километр зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагджээ.
    2024-02-22
  •  “E-Mongolia” платформоор дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт гомдол, мэдээллээ харьяалал харгалзахгүй цахимаар илгээдэг боллоо. Тус үйлчилгээг авахын тулд шууд www.e-mongolia.mn сайтын Цагдаагийн ерөнхий газарт хандах гэсэн туслах цэсийг сонгож нэвтрэхээс гадна Цагдаагийн ерөнхий газрын “Police.gov.mn” сайтаар дамжуулан нэвтэрч E-Mongolia платформоор тус үйлчилгээг авах боломжтой юм.
    2024-02-22
  • Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.
    2024-02-22
  • Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байна
    2024-02-21
  • Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ.
    2024-02-21
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгээс #малчдын_зээлийг_тэглэх тогтоолын төсөл дээр тов тогтоолгохоор УИХ-ын даргад өргөн барилаа
    2024-02-21
  • Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, зээлээ хойшлуулах боломжтой. Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.
    2024-02-20
Шинэ мэдээ