Б.Ганчимэг: Дэлхийд данстай хүүхдийн ТЭМҮҮЖИН театрын сүлд хийморь, үнэт зүйл нь Баянхонгорын авьяаслаг, адтай жаалууд байдагт БАХАРХДАГ
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-06-15

Дэлхийд данстай Монголдоо ганц шахуу үлдсэн хүүхдийн ТЭМҮҮЖИН театрын сүлд хийморь, үнэт зүйлийг бүүдийлгэлгүй авч яваа хүн бол театрын дарга Б.Ганчимэг билээ. 

 

 

1986 оны 11-р сарын 25 нд  620 сурагч 14 төрлийн дугуйлантай Хүүхэд  залуучуудын төвийг БНМАУ-ын Хүүхдийн Төлөө Төвийн фондын хөрөнгөөр Баянхонгор аймгийн төвд байгуулжээ.Хүүхдийн Төлөө Төвийн фондын хөрөнгөөр нийт барилга байгууламжийн 59 дэхь Соёл хүмүүжлийн Төвийн хоёр дахь нь Баянхонгор аймгийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Төв болон одоогийн Хүүхдийн Тэмүжин Театрын үндэс суурь болсон юм.

1988 онд Хөгжим судлаач Д. Батсүх Ламын гэгээний “ Жотлой” хүүхдийн хөг данг судлан уран бүтээлч хэсэг нөхдийн хамт “ “Тэмүжин “ хүүхдийн дуурийг бүтээсэн цагаас эхлэн хүүхдийн урлагт өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй хөгжиж байна.

Зориод ярьсан хүндээ өөрийгөө хангалттай ойлгуулчихдаг, зориглоод хийсэн ажлынхаа ард гарч байж сэтгэл нь амардаг Баянхонгорын хонхроос Монголд, дэлхийд ч алдраа дуурсгаж болно гэдгийг мэдрүүлсэн тэрээр зах зээлийн ороо бусгаа цагт торго дурдан зарах гэж лангууны ард сууж үзсэн ч уран бүтээлийн өлсгөлөнд орж, өөрт нь тохироогүй тэр ажлаа орхисон юм билээ.

Тэрбээр УБИС-ийн оюутан байхдаа 1979 онд “Газрын үнэр” Монголын уран сайхны кинонд тоглож, олонд танигдаад, дараа нь “Мөнгөн буйл”-ын саальчин бүсгүйн дүрийг бүтээгээд амжсан. 

Театрыг нь татан буулгана гээд зургаан сар бүх ажилтанд нь цалин өгөхгүй байхад л тэр тэмцсээр байгаад уран бүтээлээ хийж, зүтгэсээр байгаад хүүхдийн театр ямар хэрэгтэй, тустайг дарга, мяндагтангуудад ойлгуулж чадсан ХҮЧИРХЭГ эмэгтэй.

Хүүхдийн гэх тодотголтой бүхэн уусан алга болсон цаг үед хатуу шуургыг сөрөн байж ӨНӨӨДРИЙГ хүргэсэн ИХЭМСЭГ бүсгүй...

 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.