Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. -16...-18 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -21...-23 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр -19...-21 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ
-
16 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 17 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
16 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин