|
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -4...-9 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -11...-13 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -14...-16 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -11...-13 градус хүйтэн байна. |
05 цагт Улаанбаатарт: -22 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
-
15 цаг 29 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 17 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
15 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин