Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
-
15 цаг 17 мин
-
Уржигдар 16 цаг 49 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 17 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 59 мин
-
Уржигдар 09 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
15 цаг 17 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин