
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -20 -25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр -12 -17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4 +1 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3 -8 градус, бусад нутгаар -7 -12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -7 -9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. -12 -14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -8 -10 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -17 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
-
12 цаг 30 мин
-
13 цаг 12 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
2025-04-30