УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.03.03/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-тай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа тодотгож байв.
Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс үүдэн зогсонги байсан хоёр талын иргэд хоорондын харилцаа сэргэж буйтай зэрэгцэн парламент хоорондын харилцааг бататгах энэхүү албан ёсны айлчлал зохион байгуулагдаж буйд туйлын баяртай байна гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар оюун санаа, соёл, ардчиллын үнэт зүйлсээр холбогдсон “гуравдагч хөрш” Япон Улстай бүхий л талаар харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд УИХ анхаарал хандуулан ажиллахаа тэмдэглэж, цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ
-
Өчигдөр 13 цаг 20 мин
-
Өчигдөр 13 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 58 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 13 цаг 16 мин
-
Уржигдар 13 цаг 12 мин
-
Уржигдар 11 цаг 05 мин
-
Уржигдар 10 цаг 59 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Уржигдар 10 цаг 59 мин
-
Уржигдар 13 цаг 12 мин
-
Уржигдар 13 цаг 16 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин