БАГАНУУР ХК-Ийн дэргэдэх спорт клубуудын тамирчид амжилт гаргалаа

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хоккей, волейболын клубын тамирчид өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
-Монголын волейболын залуучуудын холбооноос зохион байгуулсан бүх насныхан нээлттэй оролцдог "D" зэрэглэлийн тэмцээнд Б.Хатанзориг дасгалжуулагчтай Ж.Батбилэг ахлагчтай Багануур ХК-ийн “Уурхайчин” клубын тамирчид амжилттай оролцож Мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд аймаг нийслэлийн эрэгтэй 32 багийн 380 гаруй тамирчид 8 хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Уурхайчин багийн тамирчин Жүгдэрнамжилын Батбилэг “Шилдэг довтлогч”-оор, Чинзоригийн Ганжигүүр “Шилдэг хаагч”-аар шалгарлаа
*Мөн амралтын өдрүүдэд Багануур дүүргийн мөсөн талбайд зохион байгуулагдсан Монголын хоккейн холбооны төлөвлөгөөт U10 насны УАШТ-нд Багануур ХК-ийн дэргэдэх өсвөрийн хоккейн "Трипперс" баг аваргын Алтан медалийн эзэн боллоо. Тус тэмцээний Мөнгөн медалийг Б.Бат-Эрдэнэ эзэнтэй Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Хангарьд баг, Хүрэл медалийг А.Мэргэн эзэнтай Улаанбаатар хотын Мэргэн академийн "Ангаахай" баг хүртлээ. Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Багануур-Трипперс багийн М.Дөлгөөн, “Шилдэг хаалгач”-аар Мэргэн академийн Ангаахай багийн М.Ивээлэн, “Шилдэг хамгаалагч”-аар Хангарьд багийн О.Сумъяабазар, “Шилдэг тэгш тоглогч”-оор Багануур- Трипперс багийн Б.Гэрэлтхүү, “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Сүхбаатар аймгийн Талын дайчид багийн М.Амарзаяа, Дархан-уул аймгийн Унаганууд багийн Ч.Эрдэнэбулган нар тус тус шалгарлаа Багануур дүүргийг зорин ирж 2 өдөр хоккей дэмжигч үзэгчдийн хайрыг татаж өрсөлдсөн өхөөрдөм бяцхан хоккейчиддоо талархал илэрхийлье.
Багануур ХК-ийнхаа нэрийг өндөрт өргөж улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсон хоккей, волейболын клубын тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.243.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
16 цаг 43 мин
-
17 цаг 25 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
2025-04-30