Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 0 +5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6 +11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16 +21 градус, бусад нутгаар +10 +15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +13 +15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13 +15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +12 +14 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Холбоотой мэдээ
-
10 цаг 15 мин
-
Өчигдөр 18 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 16 мин
-
Өчигдөр 16 цаг 27 мин
-
Өчигдөр 14 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 52 мин
-
Уржигдар 19 цаг 14 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
2026-06-26
-
2026-06-26
-
Уржигдар 14 цаг 50 мин