|
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй . Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1 -6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10 +15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5 +10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3 +5 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3 +5 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 +2 градус дулаан байна |
05 цагт Улаанбаатарт: -5 градус дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
-
8 цаг 18 мин
-
Өчигдөр 18 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 16 мин
-
Өчигдөр 16 цаг 27 мин
-
Өчигдөр 14 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 52 мин
-
Уржигдар 19 цаг 14 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
2026-06-26
-
2026-06-26
-
Уржигдар 14 цаг 50 мин