
Галлериа Улаанбаатарын байранд
09:00-10:30 цагт Монголын Банкны холбоо, арилжааны банкууд, Монголбанк хамтран өнгөрсөн онд байгуулсан "Тэрбум мод сан"-гийн 2022-2023 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан төслүүдийг танилцуулж батламж гардуулна.
Төрийн ордонд
09:00 цагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулган-II" болж байна.
11:00 цагт Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тодруулсныг өргөмжлөх үйл ажиллагаа болно.
15:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
ХААИС-ийн байранд
09:00-13:00 цагт "Барагшуны судалгаа ба орчин үеийн хэрэглээ” эрдэм шинжилгээ онол, үйлдвэрлэлийн бага хурал болж байна.
Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд
10:00 цагт "Цайны ертөнц" үзэсгэлэн гарч, Хятадын соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно.
"Чингис хаан" музейд
11:00-15:30 цагт "Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө" олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй "Тахь ресурс ХХК" нутгийн иргэдийн эсэргүүцэлд хариу тайлбар мэдээлэл өгнө.
ХНХЯ-ны үүдэнд
13:30 цагт Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүлнэ.
Улаанбаатар зочид буудлын Их танхимд
13:30 цагт "Scholarship Road-2023" зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн болно.
-
23 цаг 16 мин
-
Өчигдөр 20 цаг 01 мин
-
Өчигдөр 19 цаг 58 мин
-
Өчигдөр 14 цаг 24 мин
-
Өчигдөр 14 цаг 22 мин
-
Өчигдөр 14 цаг 21 мин
-
Өчигдөр 13 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 59 мин
-
23 цаг 16 мин
-
2025-05-14
-
Өчигдөр 13 цаг 34 мин