
Нүүрсний хулгайчдын нэрсийг ил болго хэмээн залуусын жагсаалыг удирдаж байсан жүжигчин У.Цогтбаяр ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ үйлдэж, эхнэрээ хэл амаар доромжилсон хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа аж.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр "Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхт Палас 1102-2 тоот эмэгтэй хүн хурдлаарай" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дээрх мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр холбогдогч У.Цогтбаяраас холбогдогчоор мэдүүлэг авсан, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх зааснаар Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт Зөрчлийн 2310000982 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
У.Цогтбаяр нь нэг уухаараа 3-5 хоног үргэлжлүүлэн уудаг. Хуваарьт болон дундын өмч хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэнд халдах зүйл байхгүй. Мөн хүсэл зорилгын эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албаддаг үйлдэл байхгүй гэж мэдүүлсэн байна.
Холбоотой мэдээ
-
2025-05-02
-
2025-04-30
-
2025-04-29