БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.11.13/-ны өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа.
Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:




Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Салбарын ерөнхий байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02-00/37 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж байна.
Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт үзлэг хийх ажлын даалгаврыг боловсруулан батлуулахад бэлэн болгов.
"Залуус-1" төслийн эхний ээлжийн 936 айлын орон сууцны барилгын дулаан хангамжийн шугам сүлжээний угсралтын ажил 52.3, санхүүжилтийн явц 38.4 хувьтай явагдаж байна. Эдгээр болон бусад ажлын хүрээнд, мөн нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар холбогдох удирдлагуудын зүгээс мэдээлэл тавьсан юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд БИМ буюу барилгын мэдээллийн нэгдсэн сан бий болгох, барилгын материалын ангиллыг нарийвчлан тусгах, тусгай зөвшөөрөл олголт болон сунгалтын асуудлыг оновчтой зохицуулах, Барилгын зураг төслийг хянахын зэрэгцээ төсвийг нь хянаж магадлах зэрэг орхигдуулсан асуудлуудыг тусган боловсруулалтыг дахин сайжруулах;
Нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө", Гэр хорооллын дахин төлөвлөлт, тэрдундаа Мянганы сорилтын сангийн дулааны шугамын шинэчлэлийн ажилд онцгойлон анхаарч хамтын ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах;
Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийн явцыг шалгаж, сайдад танилцуулах;
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.10.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
18 цаг 48 мин
-
19 цаг 30 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
2025-04-30