Барилга, хот байгуулалтын сайд нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчтай уулзлаа

Өчигдөр /2023.11.09/-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Э.Золбоо тэргүүтэй яамны удирдлагын баг бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар нийслэлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүд, анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг танилцуулж, санал солилцон, хамтын ажиллагааны хүрээнд холбогдох чиглэлүүдийг өглөө. Үүнд:


Нийслэлийн хэмжээнд хаягжуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулах;

















Сайд Ц.Даваасүрэн мөн Нийслэлтэй хамтарч хэрэгжүүлэх ажлуудад яамны зүгээс онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа тул нийслэлийн удирдлагууд хамтраад ажлаа эрчимжүүлж, идэвхи санаачлагатай ажиллахыг санууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай, удааширч гацсан, хөрөнгө оруулалт нь царцсан ажлуудыг идэвхижүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотод тулгамдсан, хуримтлагдсан хүнд асуудлуудын талаар мэдээлэл өгч, саналаа хэллээ. Тухайлбал: Нийслэл хотод 1,7 их наядын дутуу орхичихсон ажлууд байгааг, Нийслэлийн газар доогуурх шугам сүлжээний 70 орчим хувь нь насжилт өндөртэй, шийдвэрлэхэд 3,5 их наяд төгрөг шаардлагатай гэхчлэн хотод тулгарч буй асуудлуудын талаар танилцуулав. Түүнчлэн Нийслэл хотын хамгийн их ус тунадаг 50 байршилд 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ус зайлуулах байгууламжуудыг байгуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.
Уулзалтын төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд хамтарч хэрэгжүүлэх төслүүд эрчимжиж, хурдацтай шийдэгдэж, ажил хэрэг болох нь чухал болохыг онцлон, энэхүү уулзалтын ойлголцол, хамтрал үр дүн дүнгээ үзүүлэх ёстойг сануулж, нийслэлийн удирдлагуудад ажлын амжилт хүслээ.



Бүх хариу үйлдэл:
20Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.142.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
2025-04-30