тоск: Геодези зураг зүйн тухай, хот байгуулалтын хуулийн төслүүдийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг болоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран зохион байгуулж буй Газрын багц хууль, Геодези зураг зүйн тухай, хот байгуулалтын хуулийн төслүүдийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр /2023.02.06/-ны өдөр боллоо.

Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь салбар юм. Товчхондоо газартай холбогдохгүй харилцаа, салбар гэж үгүй. Иймээс тус хуулийн төслийг мөн Геодези, зураг зүйн тухай, хот байгуулалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр өргөн хүрээнд хэлэлцүүлж байна.
Газрын тухай хуулийг 2002 онд 64 зүйлтэйгээр баталсан цагаас хойш бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан.
Гэвч өнөөгийн нөхцөл байдалд газрын хууль нь хүчин төгөлдөр мөрдөж буй 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээний акттай зэрэгцэн үйлчилж байгаагаас 7 давхардал, 29 зөрчил, 25 хийдэл үүсч, эрх зүйн зохицуулалтгүй ойлгомжгүй байдлууд бий болоод байна. Иймээс хуулийг боловсронгуй болгох замаар эрх зүйн оновчтой зохицуулалтыг бий болгож, газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Тус төслөөр газартай холбоотой, зохицуулалт шаардсан бүхий л харилцааг шийдвэрлэх боломжтой юм.
Газрын багц хуулийг шинэчилснээр дараах үр дүнгүүд гарна.

ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИАР...









МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР...





ТӨЛБӨРИЙН ХУУЛИАР...





КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛИАР...




НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИАР...

Хуулийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлэг үндсэн болон салбар 3 хэлэлцүүлэгтэй явагдсан бөгөөд хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Газрын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Ж.Батжаргал, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын дарга Ж.Батсайхан тэргүүтэй албаныхан, Иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл гээд 450 гаруй хүн оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.74.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
15 цаг 11 мин
-
15 цаг 52 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
2025-04-30