Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны 2 дахь жилийн баярын арга хэмжээ болох "Holiday Fight Night 2" эвентэд явагдаж байгаа сонирхолтой 6 тулааны нэгд МУГТ Э.Цэндбаатар тулалдсан билээ.
Тэрбээр өчигдөр Бүгд Найрамдах Доминикан Улсын боксчин Йохан Васкесийг сүүлийн 8 дугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн боксд 8, "Boxing Insider" холбоонд 4 дэх ялалтаа байгууллаа.
Йохан Васкесын хувьд 25.4.0 амжилтын үзүүлэлттэй бөгөөд бүх өрсөлдөгчөө дутуу гаргаж байснаас гадна нэг ч удаа хүнд цохилтонд орж үзээгүй байжээ.
Э.Цэндбаатар түүнтэй хийсэн тулааныхаа дараа “Ямар ч ко авч үзээгүй, нэг ч удаа нокаутад орж үзээгүй тамирчныг найман үе тулалдаж бүгдэд нь яллаа. Миний рекорд 8:0 боллоо. Өнөөдөр миний өдөр байлаа, оргил тулааныг би хийж чадсан” хэмээсэн байна.
Холбоотой мэдээ
-
9 цаг 10 мин
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 49 мин
-
Уржигдар 08 цаг 40 мин
-
2026-05-07
-
Уржигдар 11 цаг 09 мин