“Монгол Улсын Үндсэн хууль”-ийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-ий анхан шатны тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дүүрэгт зохион байгуулагдлаа.
✅Уг тэмцээний 1 дүгээр байр Б.Мөнхнасан, 2 дугаар байр Ж.Баттүвшин, 3 дугаар байр Б.Цэрэнтогтох, 4 дүгээр байр Н.Бямбагэрэл, 5 дугаар байр Д.Мөнхбаатар, 6 дугаар байр Д.Туяахүү нарт Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламж, мөнгөн шагналыг гардуулан өглөө.
✅Тус тэмцээнд шалгарсан тамирчид 2023 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд тэмцээний 2 дугаар шат буюу Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилттай оролцсон тохиолдолд 2024 оны 01 дүгээр сарын 06,07-ны өдрүүдэд Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулагдах “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-нд оролцох юм.
Холбоотой мэдээ
-
9 цаг 10 мин
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 55 мин
-
Уржигдар 15 цаг 48 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 49 мин
-
Уржигдар 08 цаг 40 мин
-
2026-05-07
-
Уржигдар 11 цаг 09 мин