Г.Тэмүүлэн нарын гишүүд "ПРИУС МАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАНГ ХУЛГАЙЛАХЫН ЭСРЭГ" хууль санаачилжээ
Үйл явдал
/
2024-03-27

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нар "НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООХ, ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ" хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байна. 

Сүүлийн үед Приус 10, 20, 30, 40, 50 зэрэг маркийн сайн чанарын нүүрсэн яндантай автомашины янданг хулгайлдаг, дамладаг, хил гарган борлуулдаг сүлжээ бий болжээ. Зөвхөн 1 жилд гэхэд катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг нүүрсэн янданг БНХАУ руу хилээр гаргасан байна. Катализатор нь өөрөө хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас өндөр үнэ хүрдэг. Хяналтгүйн улмаас чимээгүй газар авсан, хууль бус энэ үйлдлийн золиосонд иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм. Түүгээр ч зогсохгүй катализаторгүй автомашинаас ялгардаг 300 орчим хорт бодис нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хамгийн аюултайд тооцогддог байна.

Иймд нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэргийг таслан зогсоох үүднээс хилээр гаргахыг хориглох хуулийн төслийг санаачлан өргөн барилаа. Хууль санаачлагчдийн зүгээс өргөн барьсан хуулийн төслөө хаврын чуулганаар удахгүй хэлэлцэн батлагдана гэдэгт итгэлтэй байна" гэж үзжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.14.141.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэрүүлч өвгөн (66.181.160.86) 2024-03-31 16:04:38
Энэ хэдэд өөр санаа байхгүй байх аа. Байгаа байдал нь ёозгүй.