ХӨНДӨХ СЭДЭВ I Хаврын улс төр Монголоос халив
Үйл явдал
/
2024-03-28

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын өмчлөлтэй гэх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэний нэхэмжлэл бүхий хэргийн талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацагдаад эхэлж ээ.

УИХ-ын гишүүн С.Батболдын хуульч хэвлэлд өгсөн хариу мэдэгдэлдээ "Өнөөдөр гаргасан нэхэмжлэл нь хоёр жилийн өмнө манай үйлчлүүлэгчийн эсрэг дэлхийн хэд хэдэн улсын шүүхэд маргаан үүсгэж, тухай үед няцаагдсан гомдлын хуулбар байна. Дээрх нэхэмжлэлүүд нь С.Батболдын улс төрийн өрсөлдөгч нар түүний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг тараасан ажиллагаа болохыг бид тухайн үед шүүх дээр нотолсон. С.Батболд нь эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг шүүх дээр өөрийгөө буруугүй гэдгийг дахин нотлоход бэлэн” гэсэн тайлбар өгчээ.

Тодруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "С.Батболд Нью-Йорк хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг" гэх дээрхтэй яг адил нэхэмжлэлийг Монголоос санхүүжсэн АНУ-ын хувийн компани хэд хэдэн орны шүүхэд гаргасан.

Шүүхэд гомдол үүсгэмэгцээ холбогдох мэдээллийг өнөөдрийхтэй адил гадны хэвлэлээр түгээлгэхдээ Монголын улс төрийн намаас мөн л гадны пи ар фирмтэй сонгуулийн гэрээ байгуулан санхүүжүүлж байсан нь илэрч дуулиан тарьж байв.

Энэ нь тухайн үедээ Монголд газар авахаа больж, хууль шүүхээр үнэн мөн нь нотлогдон улиг болсон гүтгэлгээ дахин найруулж, гадны эх сурвалжид бусдын мэдээ гаргаж байгаад Монголдоо оруулж ирж давалгаалуулдаг шинэ технологийн эхлэлийг тавьсан юм.

2021 оны нэхэмжлэлтэй Нью-Йоркийн шүүхийн маргаанд дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүд нь С.Батболд болон түүний гэр бүлтэй ямар ч хамааралгүй болох нь тогтоогдож, хэрэг хаагдсан байдаг.2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эрх баригч намын нөлөө бүхий улс төрчийн талаар ийнхүү гадны хэвлэл мэдээллээр яг ядилхан зурагтай яг адилхан агуулгатай мэдээгээр хүчтэй дайрч байгаа нь Монголын хаврын улс төр хил даван хальж байгааг харуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.91.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.