Д.САРАНГЭРЭЛ: Миний үед КОВИД гэж байгаагүй! Ковидын ТӨСӨВ ГЭЖ байгаагүй
Үйл явдал
/
2024-04-02

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.04.02)-ийн хуралдаанаар Гепатит Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл цар тахлын үеийн төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Эрүүл мэндийн сайдаар ажиллаад, иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэхээр элдэв юманд орооцолддог. Би гурван жил гүтгүүлсэн. С.Чинзориг сайд гурван сар гүтгүүллээ, гайгүй шүү дээ. Гэхдээ угаасаа гүтгүүлнэ.  Би КОВИД-гүй Монголыг дараагийн сайдад хүлээлгэж өгсөн. Миний үед КОВИД-ын төсөв гэж байгаагүй. Хэрэв КОВИД-ын төсөвтэй холбоотой асуудал ярих гэж байгаа бол Т.Мөнхсайхан, С.Энхболд хоёроос асуух хэрэгтэй. Гэтэл улс төржөөд надаас асуудаг. 

Хээрийн эмнэлэг ОБЕГ-ынх. Д.Сарангэрэл сайдын үед Эрүүл мэндийн яаманд КОВИД-ын төсөв гэж байгаагүй. Хээрийн эмнэлэг манай яаманд харъяалалгүй, ОБЕГ-ынх гэж хэн ч дуугарахгүй байгаа юм. Одоо төсвийн хулгайч болж, КОВИД-гүй Монголыг хүлээлгэж өгсөн сайд би байж байна.

Үүнтэй адил С.Чинзориг сайдаа ийм нөхцөл байдалд битгий оруулаад бай. Сайд хүн улс төрч байдаг учраас мэргэжлийн хүмүүс хамгаалаад, тайлбарыг цаг тухайд нь өгөх хэрэгтэй. Яамны хүмүүс надад хамаагүй гээд суугаад байдаг. Үүнийг С.Чинзориг сайд холбогдох хүмүүсээр нь яриулах хэрэгтэй” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.103.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.