15 мянган төгрөгийн эмийг ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ ЖАГСААЛТАД оруулж 45 мянгаар ЗАРЖ БАЙНА
Үйл явдал
/
2024-04-15

 Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Сонсголоор Түр хорооны гишүүд шинжээчдээс асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон хэр нь хүрэлцдэггүй гээд хүүхдээ тэвэрсэн ээжүүд жагсаж байсан. Бидний эмэнд зарцуулсан мөнгөн дүн 90-137 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж байгаа. Уналт таталтын эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахаар шийдвэр гарсан. Гэтэл уналт таталтын эмэн дотор тураах эм орсон баримт байна. Эмийн чанарын асуудал их байна. Зайлшгүй эмийн жагсаалатд орох даралтны эм эмийн сангуудаар байдаггүй. Ингээд 30,40 мянган төгрөгийн эмээ шахдаг байдал байна. Гэтэл тэр эм нь үйлчилдэггүй. Эмийн дасал болж байгаа жишээ ч байгаа юм. Даралтны эм гэхэд л 20 метрийн зайд өөр өөр үнэтэй байгаа юм.  

ГЭРЧ: Би элэгний В,Д вирустэй иргэдийг төлөөлж ирсэн иргэн Буянтогтох гэж хүн байна. Элэгний Д вирустэй 150 мянган иргэн байна. Энэ бол хамгийн урвуу гаж нөлөөтэй үхэл хүргэдэг аюултай вирус. В,Д вирусын тал дээр эм эмчилгээ гэж бараг байхгүй. Нэг эм байдаг эрүүл мэндийн даатгалаар олгодог 15 мянган төгрөгийн үнэтэй эмийг даатгалаас хасаад өөр эмийг 45 мянган төгрөгөөр хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулчихсан. Чанаргүй эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж ашиг олоод байгаа юм" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.