Шөвгөрсөн бөхчүүдийг ШУУДАЙ ДҮҮРЭН ЦАГААН НООЛУУРААР байлжээ
Үйл явдал
/
2024-05-14

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын баяр наадамд түрүүлж байсан үе үеийн сумын заануудад хүндэтгэл үзүүлэх, “Залаагийн хүчтэн бөхийн холбоо”-ны нээлтэд зориулсан аймаг цэргийн цолтой 32 бөхийн барилдааныг Шинэжинст сумын шинэ спорт зааланд зохион байгуулжээ. Тус барилдаанд аймгийн арслан Д.Бямбасүрэн түрүүлж, цэргийн арслан Г.Жамбалдорж үзүүрлэсэн бол аймгийн арслан Б.Түвшинтөгс, аймгийн начин Б.Өнөрбаатар нар их шөвөгт үлдсэн байна.

Бөхийн барилдаанд шалгарсан хүчтэнүүдэд “ЗАЛАА ЖИНСТИЙН ЦАГААН ЯМААНЫ НООЛУУР”-аар байлж, шөвгөрсөн бөхчүүдэд 25 кг-ийн шуудай дүүрэн ноолуур гардуулан өгсөн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
7
2
2
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.25.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.