СЭ: Багш, сурагч, эцэг эхчүүд хамтарсан “ХАМТДАА ЯРИЛЦЪЯ” уулзалт боллоо
Үйл явдал
/
2024-05-20

Багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдийн хүмүүжил, төлөвшил, оролцоог тодорхойлж, сургалтын чанар, харилцаа хандлагад чиглэсэн зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах, суралцагчдыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор “ХАМТДАА ЯРИЛЦЪЯ” уулзалт, хэлэлцүүлгийг 9-р ангийн 4 бүлгийн 81 суралцагчдын дунд зохион байгууллаа. Анги удирдсан багш нар анги, хамт олны амжилт бүтээл, хийгдсэн бүтээлч ажлыг танилцуулж мэргэжлийн багш нар санал зөвлөмжөө илэрхийллээ. Мөн суралцагчид сургуулийн зүгээс, мэргэжлийн багш нарын зүгээс хүсч байгаа санал, хүсэлтээ илэрхийлж харилцан ярилцлаа. ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.162.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.