АВТОБУСНЫ ЖОЛООЧ нарыг АЖЛААС ХАЛАХЫГ хотын дарга үүрэгдэв
Үйл явдал
/
2024-05-21

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч зөрчил гаргавал тэр даруйд нь хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонжаргалд үүрэг болгоод байна.

Энэ тухай тэрбээр “Д.Отгонжаргал дарга автобусны жолооч нартаа хариуцлага тооцъё. Тамхи татаж байгаа, дэмбээ авч байгаа,  үйлчлүүлэгч нартай бүрдүүлэг харьцаж байгаа жолооч нарыг  чөлөөлж явуулъя. Арынх нь хүмүүс зөндөө байна. Ажилдаа хайртай бол санаачлагатай шиг хий. Тамхи татаж бааварлаад л, шугам хаяж давхиад л, хүүхдүүдийг хаяж давхиад л, автобусаа ч угаадаггүй жолооч нарт хариуцлага тооц… Жолооч нэг бүрийн хяналтын камер дээр өдөржин хүн суулга, компаниуд дээр суулга. Зорчигч тээвэрлэж явахдаа тамхи татаж байгаа, утсаар ярьж байгаа, халаасандаа мөнгө авч байгаа жолооч нарт хариуцлага тооцох ёстой. Дэмбээний хайрцгийг нээж, орлого нэмэгдүүлэх ажлыг хий” гэсэн юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны жолооч нарын цалин багаас ажиллах хүчний хомсдолд ороод байгаа тухай асуудал хөндөгдсөн ч өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс цалинг нь өсгөж, гурван сая төгрөгт хүргэсэн юм. Мөн автобусны жолооч нарыг сургалтад хамруулж,  хүний нөөцийг бэлдсэн.

Гэвч автобусны жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар зогсоо зайгүй ярьж, дүрэм зөрчдөг зэрэг шүүмжлэл өрнөх болсон нь ийн хариуцлагын асуудлыг хөндөхөд хүргэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.44.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.