Улс төрийн нам, эвслүүд өнгөрсөн шөнө 00:00 цагт багтаан 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа.
Үйл явдал
/
2024-05-21

 

Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл өрсөлдөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө баталгаажуулсан юм. УИХ-ын сонгууль нь холимог тогтолцоогоор зохион байгуулагдах тул намын нэрсийн жагсаалтаар 48, тойрогт 78 хүнийг тус бүр нэр дэвшүүллээ.

Өнөө жилийн сонгуульд нам, эвслийн дарга нар тойрогт өрсөлдөх үү жагсаалтад бичигдэх үү гэдэг асуудал анхааралыг ихээр татаж байсан юм. Тэгвэл өчигдөр хамгийн түрүүнд ХҮН-ын дарга Т.Доржханд нарынхаа жагсаалтыг тэргүүлж оролцохоо мэдэгдсэн билээ. 

Тэрбээр  "Би Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон. Энэ удаа намын даргын хувьд жагсаалтаар нэр дэвшиж, орон нутгаар явж намын гишүүдээ танилцуулна. Намын дарга, цаашлаад Ерөнхий сайд аль нэг тойргийн төлөөлөл бус Монгол Улсын төлөөлөл байх ёстой. Тиймээс бусад намын дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар аль нэг тойргийг төлөөлж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн "Үндэсний эсвэл"-ийн жагсаалтыг эвслийн тэргүүн  Н.Номтойбаяр тэргүүлэхээ мэдэгдлээ.  Тэрбээр өмнө нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд нар нэг тойрогт өрсөлдөнө гэвэл би бэлэн  хэмээн мэдэгдэж байв.  Тус эвслээс жагсаалтаар 30, тойрогт 46, нийт 76 нэр дэвшигч өрсөлдүүлэхээр болжээ.

Түүнчлэн АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд мөн л намын жагсаалтыг тэргүүлж оролцохоо мэдэгдээд байна. Харин эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр болжээ. УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу зүүн бүсэд нэр дэвшигчдээ тэргүүлж оролцоно.  

Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

I тойрог: Архангай, Өвөрхангай, Баянхонгор 

  1. Дашдондог Ганбат
  2. Оюунсайхан Алтангэрэл
  3. Амгалан Адъяасүрэн
  4. Пүрэвбаатар Мөнхтулга
  5. Даваа Цогтбаатар
  6. Сайнхүү Ганбаатар
  7. Ганбат Хосбаяр
  8. Дамдинсүрэн Жаргалсайхан
  9. Энэбиш Болорчулуун

II тойрог: Говь-Алтай, Завхан, Ховд, Увс

  1. Одон Цогтгэрэл
  2. Бөхчулуун Пүрэвдорж
  3. Очирбат Амгаланбаатар
  4. Загдхүү Нарантуяа
  5. Ширнэнбанди Адьшаа
  6. Догсом Батцогт
  7. Цогтоо Одонтунгалаг
  8. Даймаа Батсайхан
  9. Банзрагч Түвшин
  10. Норов Тэгшбаяр

III тойрог: Баян-Өлгий 

  1. Булан  Бейсен
  2. Шарив Жандос
  3. Хузкей Дармен

IV тойрог: Булган, Хөвсгөл, Орхон 

  1. Халтмаа Баттулга
  2. Батбаяр Ариун-Эрдэнэ
  3. Хаш-Эрдэнэ Эрдэнэбаатар
  4. Жалбасүрэн Батзандан
  5. Гунгаажав Цэрэндолгор
  6. Гүншир Мөнгөнхуяг
  7. Дорлиг Өсөхбаяр
  8. Хайчаа Батсайхан

V тойрог: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв 

  1. Цэвэгдорж Туваан
  2. Сангажав Баярцогт
  3. Сүхбаатар Эрдэнэболд
  4. Домбон Үүрийнтуяа
  5. Далай Батбаяр
  6. Нэмэхээ Одонгуа
  7. Дондогдорж Эрдэнэбат
  8. Дэрэм Эрдэнэсувд
  9. Дуламсүрэн Доржпүрэв
  10. Раднаа Батжаргал

VI тойрог: Дорнод, Сүхбаатар, Хэнтий 

  1. Наянтай Ганибал
  2. Сүхбаатар Төмөрхүү
  3. Төрмөнх Пүрэвхатан
  4. Шинэбаяр Бямбасүрэн
  5. Дэмбэрэлваанчиг Балдан
  6. Эрхэмбаатар Төмөрбаатар
  7. Шагдар Батдэлгэр

VII тойрог: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь 

  1. Гомбо Ганбаатар
  2. Рэнчинбямба  Сэддорж
  3. Равжих Эрдэнэбүрэн
  4. Лувсанбямбаа Мөнхбаясгалан
  5. Цагаанхүү Мөнхбат
  6. Лувсандорж Одсэр
  7. Насанбуян Энхбат

VIII тойрог: Баянзүрх дүүрэг

  1. Түмэндэлгэр Батцогт
  2. Ганболд Болормаа
  3. Майнбаяр Тулгат
  4. Цагаан-Өвгөн Жадамбаа
  5. Ганболд Ууганцэцэг

IX тойрог: Баянгол дүүрэг 

  1. Содномзундуй Эрдэнэ
  2. Цэрэндулам Алтанцэцэг
  3. Балдангомбо Баттулга

X тойрог: Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг

  1. Чадраабал Өнөрбаяр
  2. Ишжамц Мөнхжаргал
  3. Хөххүү Болормаа
  4. Даваасүрэн Бадарсан
  5. Цэнд Баатархүү
  6. Октябрь Баасанхүү

ХI тойрог: Сонгинохайрхан дүүрэг 

  1. Норов Алтанхуяг
  2. Жадамба Отгонбаяр
  3. Нэмэхбаяр Амаржин
  4. Цоггэрэл Уянга
  5. Пүрэвдорж Галиндэв

XII тойрог: Хан-Уул дүүрэг 

  1. Эрдэнэ-Очир Тамир
  2. Чулуунбилэг Лодойсамбуу
  3. Бямбаа Ариунболд

XIII тойрог: Багануур, Багахангай, Налайх 

  1. Дашзэвэг Алтанхуяг
  2. Ганаа Цамбагарав

Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

Баянхонгор, Өвөрхангай, Архангай: I тойрог

  1. Гомбожавын Занданшатар
  2. Батмөнхийн Батцэцэг
  3. Гочоогийн Ганболд
  4. Батсуурийн Даваадалай
  5. Гүрсэдийн Сайханбаяр
  6. Дуламдоржийн Тогтохсүрэн
  7. Ганзоригийн Тэмүүлэн
  8. Аюушийн Цогцэцэг
  9. Содномын Чинзориг

Завхан, Увс, Ховд, Говь-Алтай: II тойрог 

  1. Дашзэвэгийн Амарбаясгалан
  2. Балжиннямын Баярсайхан
  3. Сандагийн Бямбацогт
  4. Энхбатын Болормаа
  5. Батжаргалын Заяабал
  6. Загджавын Мэндсайхан
  7. Чимэдийн Хүрэлбаатар
  8. Цэдэндамбын Цэрэнпунцаг
  9. Баттогтохын Чойжилсүрэн
  10. Сэрээжавын Энхболд

Баян-Өлгий: III тойрог

  1. Тилеуханы Аубакир
  2. Зулпайн Батырбек
  3. Хажекберын Жангабыл

Булган, Орхон, Хөвсгөл IV тойрог

  1. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
  2. Жадамбын Бат-Эрдэнэ
  3. Дамбын Батлут
  4. Батсүхийн Баярмагнай
  5. Цэрэнпилийн Даваасүрэн
  6. Лхагвын Мөнхбаатар
  7. Доржсүрэнгийн Үүрийнтуяа
  8. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул: V тойрог: 

  1. Жигжидийн Батжаргал
  2. Гонгорын Дамдинням
  3. Болдын Жавхлан
  4. Нацагдоржийн Лхагвадорж
  5. Сүрэнжавын Лүндэг
  6. Дамдинсүрэнгийн Өнөрболор
  7. Буяагийн Тулга
  8. Чинбатын Ундрам
  9. Батчулууны Цогтгэрэл
  10. Жадамбын Энхбаяр

Дорнод, Хэнтий, Сүхбаатар: VI тойрог

  1. Пүрэв-Очирын Анужин
  2. Мягмарсүрэнгийн Бадамсүрэн
  3. Мөнгөнцогийн Ганхүлэг
  4. Цагаанхүүгийн Идэрбат
  5. Ухнаагийн Отгонбаяр
  6. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  7. Лхагвасүрэнгийн Соронзонболд

Өмнөговь, Дорноговь, Дундговь, Гоовьсүмбэр: VII тойрог  

  1. Гомбодоржийн Батсуурь
  2. Борхүүгийн Дэлгэрсайхан
  3. Өлзийбаярын Золбаяр
  4. Гомпилдоогийн Мөнхцэцэг
  5. Нанзадын Наранбаатар
  6. Батсүхийн Саранчимэг
  7. Төмөртогоогийн Энхтүвшин

Баянзүрх дүүрэг VIII тойрог

  1. Энхтайваны Бат-Амгалан
  2. Нацагийн Баянмөнх
  3. Хүрэлбаатарын Булгантуяа
  4. Жигжидсүрэнгийн Чинбүрэн
  5. Баттөмөрийн Энхбаяр

Баянгол дүүрэг IX тойрог

  1. Жамбалын Ганбаатар
  2. Хассуурийн Ганхуяг
  3. Өлзий-Оршихын Сумъяабаатар

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг X тойрог

  1. Отгоншарын Батнайрамдал
  2. Нацагдоржийн Батсүмбэрэл
  3. Ганзоригийн Дашням
  4. Мөнхөөгийн Оюунчимэг
  5. Ням-Осорын Учрал
  6. Дамдины Цогтбаатар

Сонгинохайрхан дүүрэг XI тойрог

  1. Наранцэцэгийн Алтаншагай
  2. Энхбаярын Батшугар
  3. Чинбатын Номин
  4. Пүрэвжавын Сайнзориг
  5. Нямдаваагийн Хүрэлбаатар

Хан-Уул дүүрэг XII тойрог

  1. Жуковын Алдаржавхлан
  2. Тогтмолын Мөнхсайхан
  3. Лувсандашийн Нинжжамц

Багануур, Багахангай, Налайх XIII тойрог

  1. Сайнбуянгийн Амарсайхан
  2. Цэндийн Сандаг-Очир
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.