Б.ЭНХ-ОД: Цэргийн төв эмнэлэг 50 ТЭРБУМ төгрөг Г.СаЙХАНБАЯР сайдын сонгуульд гаргаж өгөөгүй
Үйл явдал
/
2024-06-14

"Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбараасаа 50 тэрбум төгрөг хулгайлж, сонгуульдаа зарцуулжээ” гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор Цэргийн төв эмнэлгээс мэдээлэл өглөө. Энэ талаар

       Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од “Цэргийн төв эмнэлэг улсын хэмжээнд галт зэвсэг, химийн хурц хордлого, нийслэлийн хэмжээнд хутга, хүйтэн зэвсэг, цэргийн алба хаагч, тэдний ар гэр мөн БЗД-ийн 210 мянга гаруй хүнд мэс засал хийдэг эмнэлэг. Тус худал мэдээлэлд Цэргийн төв эмнэлэг 50 тэрбум төгрөг гаргаж сонгуульд зарцуулсан гэсэн. ЭМДЕГ-аас манайх санхүүждэг. 20 тэрбум төгрөгөөр санхүүжих ЭМДЕГ-тай гэрээтэй. Тэгэхээр хоёр жилийн санхүүжилтийнхээ мөнгийг сонгуульд зарцуулсан гэдэг худал мэдээлэл түгээсэнд сэтгэл дундуур байна. "Нэгүүн.мн" мэдээллийн сайт болон Г.Оргил сэтгүүлчид гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

         Цэргийн төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн орлогч Р.Баянмөнх “Манай эмнэлгийн ажилчдыг амралтаа авч сонгуульд ажиллаж байгаа гэсэн байна. Цэргийн төв эмнэлэгт жилд 22-23 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг, 75 гаруй мянган хүнд үзлэг хийдэг. Тэгэхээр энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс эмч, ажилчдадаа амралт өгөөд явуулсан бол бид үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Эмнэлгийн үйлчилгээгээ бүрэн үзүүлэхийн тулд эмч нарт амралт өгч явуулаагүй байгаа. Бид гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авдаг” гэв.

        Санхүүгийн албаны дарга, хошууч Ч.Ганчулуун “2024 оны төсөвт ЭМД-ын сангаас 30 тэрбум төгрөг авахаар төлөвлөсөн. Санхүүжилтийн дийлэнх нь цалин, үлдсэн нь байр ашиглалтад зарцуулагддаг. Ажилчдын цалин хөлсний нэмэгдлийг тогтмол олгодог. Бидэнд гомдол ирээгүй” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.