Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-06-20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар, Пусан хотууд нь 2016 онд Найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өдгөө иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа. Тухайлбал, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв нь өнгөрсөн оны долоодугаар сард Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад баяртай байна. Цаашид Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд далайн гаралтай хүнсний салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд Пусан хоттой хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.121.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.