Төв шуудангийн уулзварыг ГЭНЭТ ХААСАНД иргэд БУХИМДАЛТАЙ байна
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Улсын Драмын Эрдмийн Театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил энэ сарын 16-наас эхлээд буй. Засварын ажилтай холбогдуулан Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр чиглэлийн буюу Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас хаажээ.
Дулааны шугамын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэгч "Рутан" ХХК-ийн инженерийн хэлж буйгаар гурав хоногт багтаан уг хэсгийн шугамыг сольж дуусгах юм байна. Драмын театрын үүднээс Багшийн дээд хүртэлх дулааны шугам 300-гийнх байсныг 500, усныхыг 400-500-гийн шугам болгож, хонгилын системд оруулах бөгөөд шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөжээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
2
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 47 мин
-
17 цаг 29 мин
-
2025-10-31
-
2025-10-31
-
2025-10-29
-
17 цаг 29 мин
-
2025-10-31
-
2025-10-28