Хамгийн их мөнгө эргэлддэг салбар учраас энэ газрын дарга болох гэж улстөрчдийн гар хөл, цүнх баригчид улайран чихэлдэж, нэг нэгнийхээ мууг үзэж, булайг дэлгэдэг. Аз ивээж ИНЕГ-ын дарга, ИНҮТ-ийн захирал болсон нөхдүүд мөддөө халаагаагүй өгөхгүй, мөнгөө өсгөж, халаасаа түнтийлгэхийн тулд гар нийлж, хоршиж ажилладаг. Яг үүний бодит жишээ бол Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Ч.Мөнхтуяа улстөрч С.Бямбацогтын “татаасаар” дээшээ гарч ирж, ИНЕГ гэх том салбарыг эзгүйчлэн сэлгүүцэж, идэж уух, завшиж, шамшигдуулж болох боломж бүрийг сүйхээлэн хайж байгаа.
Мэдээж түүнд сайн хамтрагч, үгнээс гардаггүй, үзэл нэгтэй хүн хэрэгтэй. Тэр нь одоогийн ИНҮТ-ийн захирал Э.ТӨРБАЯР. Э.Төрбаярыг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа 2023 оны 11 сард даргын зөөлөн суудалд залж, “идсэн ч, унасан ч хамтдаа шүү” гэх албан бус тохироогоо нууц өрөөнд хийсэн байж таараа. Мэдээж толгой хаашаа, хүзүү тийшээ. ИНЕГ-ын даргын тушаалаар мөнгө зарцуулах эрх ИНҮТ-ийн захиралд шилжсэн. Э.Төрбаярт ч бас сайн хамтрагч, дотны зөвлөх хэрэгтэй. Тэр нь Э.Мишээл гэгч болж таарав. Э.Мишээл нь мөн л ИНЕГ-ын даргын тушаалаар ИНҮТ-ийн хүний нөөцийн газрын захиралаар томилогдсон. Ингэж энэ салбар дахь “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” нэг баг болж, ажлаа хийж байгаа юм.
Ажил хийж болно. Гэхдээ хүний алтан амиар наадаж болохгүй баймаар. Монгол Улсын Засгийн газраас “5ш” ажиллагаа гэх сүржин нэртэй том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч байндаа тусахгүй байгаа нь харамсалтай. Эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан, АЖЛЫН БАЙРАНДАА ХОЁРЫН ХОЁР АЖИЛТАН ЗҮВ ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙГААД АМЬСГАЛ ХУРААНА гэдэг зайлшгүй анхаарах зүйл.
Үүнийг яагаад Засгийн газрын хяналт шалгалтын үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаа, хууль хяналтын байгууллагынхан АНЗААРАХГҮЙ, АНХААРАХГҮЙ БАЙНА вэ. Эсвэл дээрх бүлэг гурав санаатайгаар нуун дарагдуулаад байна уу... Тэдний энэ зөөлөн суудал хичнээн хүний АЛТАН АМИНЫ ҮНЭТЭЙ юм бэ..
Архидалт, АВЛИГАЛ, төсвийн үрэлгэн зардлыг тоохгүй орхиж болох ч ХҮНИЙ АМЬ ҮРЭГДСЭН асуудлыг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй юм.
-
2 цаг 56 мин
-
9 цаг 57 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 30 мин
-
Өчигдөр 13 цаг 18 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 38 мин
-
2024-09-27
-
2 цаг 56 мин
-
Өчигдөр 17 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 36 мин
-
2024-09-27
-
Өчигдөр 13 цаг 14 мин
-
2024-09-27
-
Уржигдар 09 цаг 44 мин