Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг Улсын Их Хурлаас нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул уг албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэд холбогдох баримт бичгийг бүрдүүлж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсвэл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ ирүүлнэ үү.
Нэр дэвшихийг сонирхсон хүмүүс www.parliament.mn (энд дарна уу) цахим хуудсаар нэвтэрч, нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримттай танилцана уу.
Лавлах утасны дугаар (ажлын цагаар): |
51-267155, 51-262727 |
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: |
Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 426 тоот |
Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: |
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо
2024.10.02
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин