Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 31 ширхэг угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал, иргэд олноор зорчдог “М:1-Таван шар-Офицеруудын ордон”, “М:2-Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3-Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд урт автобуснууд үйлчилгээнд явж байна. Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Манай орны цаг агаарт тохирсон агааржуулалтын систем, хяналтын камеруудтай. Төлбөрийн олон төрөлт карт уншуулах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан зохион байгуулалтыг шийдэж өгсөн зэрэг онцлогтой. Үйлчилгээнд явж байгаа өмнөх цэнхэр урт автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир насжилт хэтрэхээс өмнө шинэ урт автобуснуудаар парк шинэчлэлт хийгээд байна.
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 23 мин
-
Уржигдар 12 цаг 47 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 48 мин
-
Уржигдар 12 цаг 08 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 11 цаг 48 мин