Н.БАТСҮМБЭРЭЛ гишүүн АН-ын дарга Л.ГАНТӨМӨРИЙГ засагт хамтарч байгаа бол ТА МАНай намынх гэв
Үйл явдал
/
2024-10-25

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.  Тэргүүн Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж Ардчилсан намын бүлэг, ХҮН, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвслээс мөн мэдээлэл хийв. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл горимын санал хэлнэ гэж санал гарган, үг хэлээд УИХ-ын даргад загнуулав.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

-Ардчилсан нам, ХҮН нам хоёр өөрсдийгөө сөрөг хүчин гээд байх юм. Хоёулаа Засгийн газрыг бүрдүүлж байгаа гишүүд мөн биз дээ. Эсвэл Л.Гантөмөр гуай өөр намд орчихсон юм уу. Яагаад өөрөөсөө асуугаад байгаа юм. Би ч гэсэн асуумаар байна ш дээ. Бүгд асууж байгаа юм бол. Б.Батбаатар, А.Ундраа хоёр л асууна биздээ. Нөгөө хоёр нь Засгийн газрын гишүүд ш дээ. Яагаад ийм тэгш бус байгаа юм бэ. Дэг мэгээ өөрчилдөг юм уу. Тэргүүн шадар сайд нь сая илтгэл тавилаа, Ардчилсан нам нь асуулаа, юу болоод байгаа юм. Ичмээр юм. Бид ч гэсэн асуух эрхтэй шүү дээ.  Жинхэнэ жонхуу болж байна ш дээ. Дэгээ өөрчлөх хэрэгтэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Юм л болбол УИХ-ын гишүүд өөрсдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж дэг өөрчилье гэж ярьдагаа хязгаарлах хэрэгтэй. Байгаа дүрэм журам, дэгд зохицуулж  ажиллах ёстой. Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж, дэг өөрчилье гэж ярьдагаа таслан згсоо. Яг л нөхцөлдөө тааруулаад өөрчилнө өөрчилнө гэж байнга ярьдаг боллоо. Муу дэг бол биш шүү. Ардчилал хөгжсөн, парламент хөгжсөн орнуудад нийцсэн, мөрдөгддөг дэг гэдгийг та бүхэн ойлгоорой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.