Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүрдсэн 126 гишүүнээс бүрдсэн шинэ парламент 2025 оныхоо зарцуулах төсвийг хэл ам, хэрүүл тэмцэл, хардалт сэрдэлтийн гал дундуур алхаж арай гэж батлав. Гэхдээ “МОРДОХЫН ХАЗГАЙ” гэгч болж баталсан төсвөө сар хүрэхгүй хугацааны дараа ДАХИН ТОДОТГОХООР тохиролцов.
Урьд өмнө нь байгаагүй их төсвийг 3,6 их наядаар танаж, урсгал зардал дунд багтсан томилолтын, дарга даамлуудын ширээ сандал шинэчлэх, Тэрэлж рүү дөрвөн эгнээ зам тавих, хүүхдүүдэд киноны тасалбар бэлэглэх зэрэг үр дүнгүй, ач холбогдолгүй зүйлүүдийг хасах саналыг Г.ТЭМҮҮЛЭН, Ж.БАЯРМАА, Б.ТҮВШИН, Д.ЭНХТҮВШИН нарын гишүүд гаргаж, Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нарыг буланд шахан бүлтэгнүүлж “амийг нь тэмцүүлэв”.
Тэдний дундаас хувийн хэвшлээ өмөөрч, аж ахуй нэгжүүдийнхээ дуу хоолойг илэрхийлж, Засгийн газрын төсвөө хүчтэй эсэргүүцсэн нь олноо ШАРК нэрээр танигдсан “бизнес эрхлэгдчийн төлөөлөл” МҮХААҮТ-ын ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин байв. Тэрбээр Засгийн газар хувийн хэвшлээ наанаа дэмжинэ гэж хэлээд цаагуураа хорлож, татвараар дарамталж болохгүй. 35,7 их наяд төгрөгийн ДАНХАЙСАН том төсвөөс 3,6 их наядыг хэрэггүй зардлыг танаж болно гэж НАМЫН БОДЛОГО, ЗАСГИЙН ШИЙДВЭРЭЭ эсэргүүцэн ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН нь зарим сайд дарга, намын удирдлагуудын ШҮДЭНД ЗУУГДАЖ, НҮДЭНД ОРСОН хог мэт болов.
Өмнө нь МАН дотор намын бодлогоо эсэргүүцэн, Засгаасаа оруулж ирсэн төсвийн төслийг шүүмжилдэг ЗОРИГТОЙ ГИШҮҮН байсангүй. Намынхаа эсрэг ам ангайвал шууд хөөгддөг байв. Коммунист системээр 103 жил явж ирсэн намынхаа бодлогыг ХҮЧТЭЙ ЭСЭРГҮҮЦЭЖ, шаар өлгөн, салбар барьж, хэвлэлийн хурал зарлаж чадсан ЗОРИГТОН нь ийнхүү Д.ЭНХТҮВШИН гишүүн болсон ч УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, МАН-ын хяналтын хорооны даргын хорхоотой араанд зуугдаж, улмаар ХӨӨГДӨХ ДЭЭРЭЭ тулаад байна. Ямартай ч ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ яригдах нь тодорхой болсон.
Улстөрийн энэ мэт хатуу шийтгэл өөрт нь ирнэ гэдгийг урьдаас тооцсон ШАРК Д.Энхтүвшин гишүүн “УИХ-ын гишүүд ХУЛГАЙЧ гэдэг нь үнэн. Би уучлал гуйхгүй” хэмээн гэдийчихэв. Ингэж тэрбээр өөрийгөө бусад улстөрчдөөс ялгарах ИМИЖИЙГ БҮРДҮҮЛЖ, харимзмаа тогтоов. Үүний хариуд олон нийтин дэмжлэгийг цуглуулж, МАН дотор ганц гэсэн ШУДАРГА ГИШҮҮН БАЙДАГ юм байна гэсэн мессижийг ч түмэнд түгээж амжив.
70 хоног хэлэлцсэний эцэст ямартай ч УИХ улс орныхоо ирэх жилийн “ИДШЭЭ НӨӨЦЛӨВ”. 70 орчим гишүүнтэй МАН-ын бүдүүн бүлгийг ШАРК Д.ЭНХТҮВШИН шажигнуулан ганхуулж, эсрэг намынх ч ижил бодолтой танхимын нөхдөө эгнээндээ нэгтгэж ШИНЭ ПАРЛАМЕНТЫН шар усыг нь тараалаа даа, харин ч нэг!!
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 13 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 01 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 04 мин
-
Өчигдөр 08 цаг 53 мин
-
2024-12-05
-
Уржигдар 15 цаг 06 мин