“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих аян ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГТ өрнөж байна
Үйл явдал
/
2024-05-11

🌱Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 14 дүгээр хороо, Айцын аманд Ойн төгөл байгуулж, ойжуулах ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу явагдаж буй.

🌱Өнгөрсөн жилүүдэд тус ойн төглийн 12.3 га талбайд 19,000 гаруй мод, бут сөөг тарьж, модны ургалт, арчлалт, хамгаалалтыг чиг үүргийн байгууллагууд жилийн дөрвөн улиралд тогтмол хийж гүйцэтгэж буй.

🌱Өнөөдөр тус ойн төгөлд нийслэл, дүүргийн төр захиргааны 500 гаруй ажилтан, албан хаагчид модны арчлалт, усалгааны ажилд оролцлоо.

🌱Энэ жил дүүргийн хэмжээнд “Ногоон хот – Иргэний оролцоо” аяныг өрнүүлж, “Арчлахгүй бол ургахгүй” уриан дор дараах ажлыг төлөвлөн ажиллаж байна.

-Аяны хүрээнд дүүргийн хэмжээнд мод, бут сөөг нэмж тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,

- Айцын ам ойн төглийн усалгаа арчилгаа, нөхөн тарилт хийх,

-Гэр хорооллын бүсэд гоёл чимэглэлийн болон жимсний 10 мянга гаруй мод, бут сөөг тарих,

-Орон сууц хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбайд гоёл чимэглэлийн 3,675 ширхэг мод, бут сөөг тарих,

-Нийтийн эзэмшил, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 1300 гаруй мод, 3000 гаруй бут сөөг, 5000 гаруй ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих зэрэг ажлыг төлөвлөөд байна.

✅ЭКО дүүргийн иргэн бүр хашаандаа мод тарьж, тарьсан модоо арчлан, ургуулахыг УРИАЛЖ байна.

ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.175.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.