
Эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, ойн салбарын үйл ажиллагаа болон менежментийн тогтвортой байдлын хэрэгжилтэд эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах, мөн ойн салбарын эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаарх мэдээлэл түгээхээр энэхүү үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд зохион байгуулж буй энэхүү сургалт нь Ой, модны салбарын эмэгтэйчүүд болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг, чадвараа хуваалцах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн, энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, ойн салбарын үйл ажиллагаа болон менежментийн тогтвортой байдлын хэрэгжилтэд эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах, мөн ойн салбарын эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаарх мэдээлэл түгээхээр энэхүү үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалт семинарт - Доктор Г.Цэдэндаш урилгаар оролцов.
🌲Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны дарга Ц.Цэнгэлзаяа “Ойжуулалт мод үржүүлгийн шилдэг туршлага, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт.
🌲Дархан-Уул аймгийн Байгаль орчны газрын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн У.Мөнхзул “Дархан-Уул аймгийн ойн чиглэлээр орон нутгаас явуулж буй үйл ажиллагаа”
🌲Ой, тогтвортой байдал ба эмэгтэйчүүд холбооны тэргүүн Доктор М.Хишигжаргал “Ойн салбар дахь эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа”
🌲П.Уянга, М.Энэбиш нар “АFOCO Ойн дагалт баялгийн төслийн үйл ажиллагаа”
🌲Тэрбум мод сангийн зохицуулагч н.Гантуяа ”Тэрбум мод сангийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалт” тус тус сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.
Шилдэг мод үржүүлгийн үйл ажиллагааг доор дурдсан компаниудын мод үржүүлэг, ойжуулалт үндсэн үйл ажиллагааг газар дээр үзэж танилцах, арга туршлагаас нь суралцах судлах арга хэмжээг зохион байгуулав.
🌳”Домогт шарын гол” ХХК
🌳 “Агро форест” ХХК
🌳 “Ой баясах”ХХК,
🌳”Мандан баясах” ХХК,
Тус сургалт семинарыг
“Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” холбоо, ЗГХА Ойн газар, “Тэрбум мод” сан хамтран зохион байгууллаа.
Хамтран зохион байгуулагч: Сэлэнгэ аймгийн БОГ-ын Ойн алба
Дархан-Уул аймгийн БОГазар, СДОА.
“Домогт шарын гол” ХХК.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 25 мин
-
Уржигдар 20 цаг 20 мин
-
Уржигдар 20 цаг 11 мин
-
Уржигдар 20 цаг 09 мин
-
Уржигдар 20 цаг 06 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 20 цаг 20 мин
-
2025-04-30
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
2025-04-29