"Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн тус байгууллагаас зөвлөх үйлчилгээг авахаар талууд санал солилцсон юм.
Түүнчлэн НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага нь тус салбарын цэвэрлэх байгууламжийн технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн цэвэрлэх байгууламжийн технологи схем, ажлын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллана гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.


Холбоотой мэдээ
-
5 цаг 47 мин
-
Өчигдөр 19 цаг 19 мин
-
Өчигдөр 19 цаг 17 мин
-
Өчигдөр 15 цаг 55 мин
-
Өчигдөр 15 цаг 48 мин
-
Өчигдөр 15 цаг 46 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 11 цаг 09 мин
-
Өчигдөр 08 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 49 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 00 мин
-
Уржигдар 09 цаг 20 мин
-
2026-05-07
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 08 цаг 48 мин
-
Өчигдөр 11 цаг 09 мин
-
Уржигдар 12 цаг 31 мин
-
Уржигдар 13 цаг 04 мин