Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Х.Рэнцэндорж багштай эмэгтэй баг U7-8 насны ангиллын анхны тэмцээнд тэргүүлж, "АЛТАН МЕДАЛЬ"хүртэж анхдагч АВАРГА баг боллоо. Рэнцэндоржийн Сувд-Эрдэнэ "Өсөх Ирээдүйтэй тамирчин"-аар шалгарлаа.
Мөн тус тэмцээнд Өмнөговь аймгийн Арслан клубын U7-8 насны эмэгтэй баг МӨНГӨН МЕДАЛЬ, Булган сумын U10 насны эрэгтэй баг ХҮРЭЛ МЕДАЛЬ тус тус хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Волейболын спортын нэгэн шинэ үе болох 3000 орчим тамирчин Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд 2024.06.10-16-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, ирээдүйн Монгол улсын шигшээ багийн тамирчин цаашлаад гадны улсад легионер тоглогч болох 5-12 насны бяцхан тамирчид амжилтын гараагаа ийнхүү эхлүүллээ.
Дашрамд дурьдахад, U7-8 насны ангилал нь энэ оноос эхлэн анх удаагаа улсын аваргын мини-волейболын тэмцээний ангилалд орж байгаагаараа онцлогтой бөгөөд энэ насны ангилалд Өмнөговь аймгийн эмэгтэй баг түрүүллээ.Тус охидын баг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Ж.Баясгалан багштай 2ё ангийн сурагчид юм.
                    
                    
                    
                    
                    
                    Холбоотой мэдээ
- 
        12 цаг 29 мин
 - 
        Өчигдөр 17 цаг 15 мин
 - 
        Өчигдөр 10 цаг 33 мин
 - 
        Өчигдөр 10 цаг 08 мин
 - 
        Өчигдөр 09 цаг 39 мин
 - 
        Өчигдөр 09 цаг 36 мин
 - 
        2025-10-31
 
- 
        Өчигдөр 10 цаг 33 мин
 - 
        2025-10-29
 - 
        Өчигдөр 17 цаг 15 мин
 - 
        2025-10-31
 - 
        Өчигдөр 09 цаг 39 мин