Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Баянзүрх дүүргийн Түүх, Биологийн төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, 2, 3 дугаар байрт шалгарлаа.
Тус олимпиадад төрийн болон хувийн хэвшлийн 52 сургуулийн сурагчид мэдлэг, оюунаа сорин өрсөлдсөнөөс Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийн “12а” ангийн сурагч “Түүх”-ийн судлагдахуунаар 2 дугаар байр, “7а” болон “9а” ангийн сурагчид “Биологи”-ийн судлагдахуунаар тус тус тусгай байрт шалгарч, Нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа.
Амжилт гаргасан сурагчдыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатар болон багш нар нь хүлээн авч баяр хүргэн, амжилт хүсэж, гарын бэлэг гардууллаа.

-
2 цаг 23 мин
-
Өчигдөр 16 цаг 58 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
2026-10-15