ОНЦЛОХ ХҮҮХЭД: ДЭЛХИЙД аваргалсан ААВ, ХҮҮ, ОХИН гурав
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-12-27

Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

ДЭЛХИЙД аваргалсан ААВ, ХҮҮ, ОХИН гурав

Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 2-8-ны хооронд зохион байгуулагдсан таэквондогийн Дэлхийн цомын тэмцээнээс нэг гэр бүлийн гурван хүн медаль хүртжээ. Тодруулбал, Монголыг төлөөлөн оролцсон аав Г.Ганбилэг 18-34 насны ангиллын VI-V зэргийн 64 кг жинд алтан медаль, түүний охин Г.Ану-Үжин 10-11 насны ангиллын VI зэргийн -25 кг жинд алт, хүү Г.Ган-Эрдэнэ 6-7 насны VI зэрэгт тулалдан мөнгөн медаль хүртэж, гурвуул медалийн тавцан дээр дурсгалын зураг авхуулжээ. Манай улс олон улсын гурван шүүгч, таван дасгалжуулагч, 82 тамирчны бүрэлдэхүүнтэй тус тэмцээнийг зорьсон бөгөөд өчигдрийн байдлаар нийт 9 алт, 12 мөнгө, долоон  хүрэл медаль хүртээд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.