Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
ҮХЛИЙН ДАРААЛЛЫГ бууруулах шинэ бодлого буюу ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ
Монгол улс хорт хавраараа дэлхийд сүүлийн хэдэн жил тогтмол тэргүүлж буй. Ялангуяа элэг, ходоод улайн хоолой, хөхний хорт хавдар улам бүр нэмэгдэж, хожуу үедээ оношлогдож хоногт 14 хүн хорвоогийн мөнх бусыг үзэж байна. Улсдаа ганц хавдар судлалын эмнэлэгт үзүүлэх гэсэн, эмчлүүлэх гэсэн, хэвтэх гэсэн иргэд өдөрт хэдэн зуугаараа цугларна. Азтай нь 10 хоноод хэвтэх бол азгүй нь хоёр сарын дараа ирэх дараалах авчихаад харамсалтайгаар амьсгал хураана. Хөнгөвчлөх эмчилгээний тасагт ҮХЭХДЭЭ ДУГААРЛАЖ БУЙ ИРГЭДИЙН ЦУВАА ч тасрахгүй. Хатуу боловч бодит байдал, байгаа үнэн нь энэ. Ийм учраас энэ эмнэлгийн ачааллыг ачааллыг хуваалцах төрийн бас нэг эмнэлэг хэрэгтэй байгаа юм.
2025 оны төсвийг хэлэлцэж байхад эхний хувилбарт нь ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ТУХАЙ нэг ч үг байхгүй, харин 18,3 тэрбумаар хүүхдүүдэд ваучер олгох, Ховд аймгийн нэг суманд кино театр барих, иргэдийн мэдээллийн төв байгуулах зэрэг ямар ч хэрэгцээгүй, үр дүнгүй бүтээн байгуулахтын зардлууд суусан байсныг Ж.Баярмаа нарын гишүүд зоригтой дуугарч, хасуулан Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн төсөвт “Хавдрын эмнэлгийг барих” төсвийг суулгаж чадаж. Тухайлбал Сонгинохайрханаас сонгогдсон Н.Алтаншагай нарын гишүүд идэвхийлэн зүтгэж тус эмнэлгийг барих 12 га, дэд бүтэц нь шийдэгдсэн газрын асуудлыг шийдсэн бол Л.Мөнхбаясгалан гишүүн энэ газар ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ барих төсвийг нь тусгуулахад гишүүдээс гарын үсэг зуруулан дэмжлэг авав. Чамлахаар чанга атга гэж “ХАВДАР II” төслийг эхлүүлэхэд шаардлагатай 10 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулж, 2025 оны төсөвт суулгаж чадав.
Бас нэгэн гэгээтэй мэдээ нь одоогийн хавдрын эмнэлгийн хашаанд баригдсан эмнэлгийн зориулалттай барилгыг төр худалдан авах санхүүгийн эх үүсвэрт 17 тэрбумын төсөв батлуулав. УИХ-ын гишүүн М.Билэгтийн бариулсан, одоогоор Хөгжлийн банкы барьцаанд байгаа дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг ийнхүү төр авч, хавдарт зовж байгаа иргэдийг сүүлийн үеийн, тохилог, шинэ эмнэлэгт эмчлэх, хүлээн авах боломж бүрдсэн нь энэ юм.
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 33 мин
-
Уржигдар 12 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 09 цаг 25 мин
-
2025-01-23
-
2025-01-23
-
Уржигдар 13 цаг 58 мин
-
2025-01-20