МАН, АН, ХҮН гурван намын 23 сайдын хамтарч байгуулсан “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР” байгуулагдаад 100 дахь өдрөөрөө ард түмэндээ гэнэтийн бэлэг барив. Үндсэн хуулинд тогтолцооны өөрчлөлт орсны дараа 2024 оны 1 дүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулж байсан. УИХ-аар хууль батлагдсан тэр цагааас хойш Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан 4 их наяд төгрөгийн нөөц. Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадаламжийг бэлэн бусаар ашиглах боломж бүрдэв.
“Эх орны хишиг”, “Эрднийн хувь” гэх зэргээр Монголчууд байгалийн баялагаасаа өчүүхэн хувийг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа хэлбэлээр анх авч байсан бол ийнхүү төрийн мэдлийн бүх уул уурхайн ордоос хувь хүртэж, түүнийгээ хадгалах, арвижуулах, өвлүүлэх, үрэх эрх нь нээгдэв. Монгол Улсын 3,5 сая иргэний нэр дээр “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” тэргүүтэй томоохон ордуудын улсад төлсөн ашгийн тодорхой хувь нөөцлөгдсөөр ийнхүү эрүүл мэнд, боловсрол, орон сууцны урьдчилгаанд ашиглаж болохуйц хур хөрөнгө автоматаар дансанд оров. Цаашдаа энэ мөнгө нэмэгдэх нь дамжиггүй.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилахаар болов.
Тус компани нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна. Өмнө нь 1072 хувьцааны ногдол ашиг гэж 2022 онд иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгож байсан билээ.
-
Уржигдар 17 цаг 48 мин
-
Уржигдар 13 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 33 мин
-
Уржигдар 12 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 27 мин
-
Уржигдар 09 цаг 25 мин
-
2025-01-23
-
2025-01-23
-
Уржигдар 13 цаг 58 мин
-
2025-01-20