УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын ажлын албанаас залуу зохион бүтээгч, инженерүүдийн санаачилгыг дэмжих зорилгоор “Амьдрах орчноо сайжруулья”уриан дор “Монгол инженер-Хакатон 2025” уралдааныг Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд 20, 96, 47 дугаар сургуулийн сурагчдаас бүрдсэн багууд оролцож, мэргэжлийн менторуудтай хамтран 1 сарын хугацаанд боловсруулсан хуучин гараашийн талбайг тохижуулах шинэлэг шийдлүүдээ танилцуулан өрсөлдлөө. Өчигдөр буюу 2025 оны 2-р сарын 26-нд болсон Хакатон уралдааны шалгаруулалтад 3 сургуулийн 11 баг төслөө танилцуулав. Бүтээлч сэтгэлгээ, төслийн агуулга, 3D гүйцэтгэлээрээ 47-р сургуулийн 12-р ангийн сурагчид тэргүүн болон дэд байр эзэлсэн бол 96-р сургуулийн баг удаах байранд шалгарлаа. Залуусын оролцоо, шинэлэг шийдлүүдийг бодит ажил хэрэг болгох, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор цаашид Хакатоныг төрөл бүрийн сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Холбоотой мэдээ
-
5 цаг 40 мин
-
Өчигдөр 17 цаг 50 мин
-
Өчигдөр 15 цаг 59 мин
-
Өчигдөр 15 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 05 мин
-
Өчигдөр 11 цаг 03 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
Өчигдөр 10 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 39 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 09 цаг 25 мин
-
Өчигдөр 09 цаг 14 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
5 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
2026-02-28
-
2026-02-28
-
Өчигдөр 15 цаг 59 мин
-
Өчигдөр 15 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 05 мин