БОУАӨЯ: Ойн салбараас төрсөн АНХНЫ ЭМЭГТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.Цэндсүрэнд хүндэтгэл үзүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-03-06

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ой, жимс жимсгэний салбарт 50 гаруй жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Дэлэгийн Цэндсүрэн ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртсэн.Шинэхэн Хөдөлмөрийн баатарыгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, газрын дарга нар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Д.Цэндсүрэн гуайн хувьд өдгөө мод үржүүлгийн газрууд байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах үйлсээ үргэлжлүүлж, улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүнээр ажиллаж байна.Мөн өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Норовын Түмэн-Өлзий, Алтангадас одонгоор Догсомын Ганцогт нар хүртсэнийг С.Одонтуяа сайд гардуулан өгч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.192.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.