“Lady Entrepreneur” арга хэмжээг энэ жил МҮХАҮТ, Голомт банк болон Азийн Сангийн ITDM төсөл хамтран зохион байгууллаа
Үйл явдал
/
2025-03-07

Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор 2 жил тутамд зохион байгуулдаг “Lady Entrepreneur” арга хэмжээг энэ жил МҮХАҮТ, Голомт банк болон Азийн Сангийн ITDM төсөл хамтран зохион байгууллаа.

“Lady Entrepreneur” арга хэмжээ нь тодорхой үзүүлэлтийн дагуу бизнесийн салбарт тэргүүлэн ажиллаж буй эмэгтэй бизнесүүдийг шалгаруулж, өргөмжилдөг бөгөөд энэ удаа Гран-При болон Онцлох Энтрепренёр номинациар нийт 14 байгууллагыг онцлон алдаршуулсан юм.

2023 онд Голомт банк, МҮХАҮТ-тай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Women Owned” тохирлын тэмдэгтийг нэвтрүүлсэн билээ. Харин энэ удаагийн “Lady Entrepreneur-2025” шагнал гардуулах арга хэмжээний үеэр “ОРЧИД КРЕЙТИВ” ХХК болон “ДОМЧИЙН УХААН” ХХК гэсэн 2 байгууллагат энэхүү “Women Owned” тохирлын тэмдэгтийг эзэмших гэрчилгээг шинээр гардуулан өглөө

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.126.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.