Н.УЧРАЛ: Спорт төлбөрт таавар болон бүх төрлийн BET-ийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-03-07

Спорт төлбөрт таавар болон бүх төрлийн BET-ийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглохоор нэмж хуулинд тусгахаар ажиллаж байна.

Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төсөлд Засгийн газрын хуралдаанд сайд нарын илэрхийлсэн байр суурь, иргэд, эдийн засагч, хуульч, судлаач, мэргэжлийн холбоодын саналыг тусган ажиллаж байна.

“Цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зохион байгуулах, зуучлах, тоглох, сурталчлах”-ыг болон нэмээд спорт төлбөрт тааврын бүх төрлийн BET-ийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглож, гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр эцэслэн найруулж байна.

Хүний хувь заяаг золиослон бооцоолдог, мөрийнд тавьж мөнгө, ашиг асар ихээр олдог сүлжээний эрх ашиг хөндөгдөх тул Та бүхнийг дэмжиж өгөхийг хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.55.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.