НИТХ дахь АН-ын бүлэг “Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулах, мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2025-03-18

 НИТХ дахь АН-ын бүлэг “Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г есөн дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч нарт танилцуулах, мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.

Нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хугацаа дууссантай холбогдуулан дараагийн буюу 2040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл энэхүү “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд, тэр дундаа нийслэлийн иргэдэд нээлттэй танилцуулж, мэдээлэл өгөх ажлыг Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байгаа.

  • НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт - Аялал жуучлал, түүх өв соёл,
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Бадарсан төлөөлөгч - Нийтийн тээвэр, зам тээврийн төлөвлөлт,
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх төлөөлөгч - Инженерийн дэд бүтэц,
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа - Эдийн засгийн төлөвлөлт,
  • НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж - Нийгмийн дэд бүтэц гэсэн агуулгаар тус тус мэдээлэл өглөө.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.188.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.