ХЗДХЯ-ны төлөөлөл НҮБ-ын хүний эрхийн хорооны143-р хуралдаанд оролцож, Монгол улсын тайланг хэлэлцлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-03-18

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 3-р сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмараар ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол улсын Засгийн газрын ээлжит долоо дугаар илтгэл, тайланг хэлэлцүүлэв.

Хуралдаанд манай тал мөн Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга А.Намсаманд, Гадаадын иргэн харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга Б.Оюутболд нарын болон бусад салбарын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.179.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.